Craft модон шалны бүтэц
Жилийн 4 улирлын турш өөрчлөгддөг чийгшлийн хэмжээ нь модны чанарт хамгийн их нөлөөлдөг. Чийгшлийн нөлөөгөөр мод нь тэлж, агшдаг ба

ИНЖЕНЕР ШАЛ

Жилийн 4 улирлын турш өөрчлөгддөг чийгшлийн хэмжээ нь модны чанарт хамгийн их нөлөөлдөг. Чийгшлийн нөлөөгөөр мод нь тэлж, агшдаг ба үүнээс гарах эвдрэлээс сэргийлж инженер шал бий болсон.

CRAFT-ийн DACS III технологи нь модны бүтцийг тогтворжуулах замаар бат бөх шал бий болгодог. 

DACS III нь Канадын бат бөх гацуур мод ашигладаг ба энэ нь сэргээгдэх ойн аж ахуйгаас нийлүүлдэг юм.


15ММ ЗУЗААН, 2 ДАВХАР МОДОН БҮТЭЦ

Манай DACS III шал нь 15мм их бие модон дээр 3мм өнгөлгөө мод суулгаж хийдэг. Их биеийг чадварлаг урчууд гараар угсардаг юм.

A - Өнгөлгөө хэсэг: Цул хатуу модоор хийсэн гадна давхарга
- 3мм өнгөлгөө модыг 2-3 удаа зүлгэх боломжтой
- Цул мод нь инженерийн бат бөх шал бий болгоно
- Хойд Америкаас бэлтгэсэн мод нь нөхөн сэргээгддэг

C - Цул модон хажуу түгжээ
- Чийгшлээс хамаарсан хөдөлгөөнөөс сэргийлж шалны бат бөх байдлыг хадгална
- Түгжээ нь шалыг хооронд нь найдвартай бэхэлнэ

B - Их бие хэсэг (DACS III): Цул модоор хийсэн үндсэн давхарга
- Маш хатуу учир хагарч, цуурахгүй
- Барилгын зориулалттай Канад гацуур мод нь нөхөн сэргээгддэг

D - Модны цавуу: Бүх эд ангийг хооронд нь наана
‍Хамгийн сайн чанарын формальдегид агуулаагүй модны цавуу
Бүх CRAFT шал нь эрүүл амьдрах орчныг хангаж RED LIST FREE, GREENGUARD Gold гэрчилгээ авсан


БИДНИЙ АШИГЛАДАГ МОД

Бусад үйлдвэрлэгч нарын ихэнх нь 12-14мм зузаан, зүсвэртэй мод хэрэглэдэг. Зүсвэртэй мод нь шалны бат бөх байдал болоод үзэмж тал дээр муу нөлөөтэй. Мөн хэт нимгэн мод нь дахин зүлгүүрдэж болохгүй нэг удаагийн хэрэглээ болдог сул талтай.

CRAFT шаланд хэрэглэж буй бүх мод нь ямар нэг зүсвэргүй цул мод байдаг. Иймээс CRAFT шал нь үнэ цэний хувьд илүү ба эдэлгээ тал дээр олон үе дамжин хэрэглэх боломжтой.

 

МЭДЭЭЛЛИЙГ БУСАДТАЙ ХУВААЛЦАХ