Ламинат уу эсвэл модон шал уу?
Та гэртээ шал авахаар төлөвлөж байна уу? Одоогоор зах зээл дээр ламинат болон модон шал нь хамгийн өргөн сонголт болоод байна. Энэ хоёр шалны ялгаа болон өөрт тохирох сонголтоо хийхэд тань туслах зорилгоор дараах товчхон мэдээг бэлдлээ.

Та гэртээ шал авахаар төлөвлөж байна уу? Одоогоор зах зээл дээр ламинат болон модон шал нь хамгийн өргөн сонголт болоод байна. Энэ хоёр шалны ялгаа болон өөрт тохирох сонголтоо хийхэд тань туслах зорилгоор дараах товчхон мэдээг бэлдлээ.


Ламинат шал гэж юу вэ?

Ламинат гэдэг нь шахмал хавтан дээр модтой ижил харагдахаар зураг наасан шал юм. Үнэ өртгийн хувьд хямд төсөр байхаар бүтээсэн. Ламинат нь 4 үндсэн хэсгээс бүрдэнэ: суурь хэсэг, үндсэн хэсэг, хэвлэмэл зураг, хамгаалалтын хуулга. 

Модон шал гэж юу вэ?

Модон шал нь суурь хэсэг, өнгөлгөө мод болон хамгаалалтын давхарга гэсэн 3 үндсэн хэсгээс бүтнэ. Суурь хэсэг нь ус, чийгээс хамгаалах зорилготой олон үе давхарласан фанер эсвэл цулгуй мод байдаг бол өнгөлгөө хэсэг нь гоёлын зузаан мод байдаг. Хамгийн гадна талыг нь хамгаалалтын материалаар бүрдэг.



 Ламинат болон модон шалны ялгаа

Хэдий гадна харагдах байдал ойролцоо боловч бүтцийн хувьд хоёр өөр материал юм. Ингээд хамгийн чухал үзүүлэлт бүрээр харьцуулж үзье:


Харагдах байдал:

Ламинат шалны гадаргууг принтерээр хэвлэж наадаг. Эхэн үеэ бодвол одоо сайн чанартай хэвлэж байгаа ч олон давтагдсан хээ, модны яр нь бодит бус харагдуулдаг. Мөн ирмэг наалтаараа салах, хүнд юм тавьснаас болж залгаасаар зай гарах тохиолдол гарна.

Модон шал нь байгалийн цэвэр өнгө, хээтэй байхаас гадна банз бүр нь хоорондоо дахин давтагдахгүй шинж чанартай. Жинхэнэ модон шал шиг өөр юу ч гэр дотор халуун дулаан, натурал уур амьсгал бүрдүүлж чадахгүй юм.


Дуу чимээ:

Ламинат шалыг суурь шаландаа бэхлэхгүй зөвхөн зөөлөвч дээр суулгадаг. Энэ нь алхах үед хөдөлгөөн орох, дуу чимээ гарах шалтгаан болдог юм.

Модон шалны хувьд цавуугаар хатуу барьж тогтоодог учир алхах үеийн хөдөлгөөн, чимээ огт байхгүй. 


Бат, бөх

Ламинат нь дахин сэргээх боломжгүй учир зурагдах, хагарсан тохиолдолд солихоос өөр аргагүй. Орсон материалын төрлөөс хамаарч 10-20 жилийн настай байдаг. 

Ламинат шалыг сайтар битүүмжилсэн үед бага зэргийн чийгтэй орчинд хэрэглэж болно. Хэрэв дотор хэсэгт ус нэвтэрсэн тохиолдолд эргэж хэвдээ орохгүй.

Модон шал нь механик гэмтэл болон ус чийгийн хамгаалалттай байдаг. Цавуу ашиглаж суулгасан модон шал үнэхээр урт настай. Өнгөлгөө модны зузаанаас хамаарч 5 хүртэл удаа зүлгэж, өнгөлгөө хийж болно. Нийт 30-50 жил ашиглах боломжтой. 


Эрүүл мэнд, байгаль орчинд үзүүлэх нөлөө

Ламинатыг хуванцар болоод үртэс хольж цавуугаар барьцалдуулж хийдэг ба энэ нь эрүүл мэнд болоод хүрээлэн орчинд тийм ч сайн биш. Цавуу их орох тусам хорны хэмжээ ихэсдэг.

Модон шалны түүхий эдийг эргэн сэргээгдэх ойн аж ахуйгаас бэлтгэдэг бөгөөд байгаль орчинд сөрөг нөлөөгүй. 

Модон шалны суурь хэсэгт ордог фанер нь хамгийн хурдан сэргээгддэг модон бүтээгдэхүүнээр нэрлэгддэг юм.

Мөн үйлдвэрлэлийн явцад ламинат шиг хортой цавуу ашигладаггүй учир эрүүл мэндэд гаж нөлөөгүй.  


Цэвэрлэгээ, арчилгаа

Цэвэрлэгээний тал дээр анхаарах зүйлсийн хувьд ижил. Өдөр тутмын шүүрдэх, арчих цэвэрлэгээ хийхэд асуудалгүй ба чийгтэй цэвэрлэгээ дээр анхаарах хэрэгтэй. Хэт их усаар норгож болохгүй мөн халуун уурын цэвэрлэгээ болон вакс өнгөлгөө хийж болдоггүй. 


Эцсийн дүгнэлт

Хэдийгээр модон шал нь өндөр үнэтэй боловч давуу талууд нь үүнээс хавьгүй илүү юм. Модон шал нь айл гэрт юунаас ч илүү байгалийн тансаг өнгө, натурал уур амьсгалыг бий болгодог. Мөн тухайн байрны эргээд зарах үнэ цэнийг нэмэгдүүлдэг тул нэг төрлийн ирээдүйдээ хийх хөрөнгө оруулалт ч гэж болно. Үүнээс хамгийн чухал нь мэдээж таны гэр бүлийн эрүүл мэнд бөгөөд модон шал нь дотор засалд ордог хамгийн эрүүл бүтээгдэхүүн билээ.

МЭДЭЭЛЛИЙГ БУСАДТАЙ ХУВААЛЦАХ