Каталог татах
(+976) 7727-4488
[email protected]
БҮТЭЭГДЭХҮҮН
КОЛЛЕКЦУУД
Zen
Vineyard plank
Urbana
Stylewood
Reclaimed heart pine
Luxe
Legacy plank
Lakeside plank
Contempa
Castillo plank
БҮГДИЙГ ҮЗЭХ
ӨНГӨНИЙ СОНГОЛТУУД
Light & Natural
Light & Cool
Light Brown
Cool Brown
Warm Brown
Dark Brown
БҮХ ТӨРЛҮҮД
МОДНЫ ТӨРӨЛ
Царс (Oak)
Хушга (Walnut)
Хикори (Hickory)
Сэргээсэн нарс (Reclaimed heart pine)
БҮХ ТӨРЛҮҮД
Craft модон шалны бүтэц
Жилийн 4 улирлын турш өөрчлөгддөг чийгшлийн хэмжээ нь модны чанарт хамгийн их нөлөөлдөг. Чийгшлийн нөлөөгөөр мод нь тэлж, агшдаг ба
ЦААШ УНШИХ
БИД
CRAFT БРЭНДИЙН ТУХАЙ
2006 онд шалны гадаргын хамгаалалтыг сайжруулах зорилгоор дэлхийд тэргүүлэгч ХБНГУ-ын Treffert Coatings GmbH-тай хамтран ажилласны үр дүнд DuRa Finish Ultra Matte технологийг хөгжүүлж, үйлдвэрлэлдээ нэвтрүүлсэн.
БИДНИЙ ТУХАЙ
Манай крафт флоор ххк нь 2019 оноос эхлэн канадын craft floor болон urbanwood брэндийн монгол дахь албан ёсны борлуулагчаар ажиллаж байна.
ХОЛБОО БАРИХ
Хан-Уул дүүрэг 3-р хороо, Анун төв агуулахийн 4-р байр
БЛОГ
ТАНИН МЭДЭХҮЙ & МЭДЭЭ МЭДЭЭЛЭЛ
Бүтээгдэхүүнүүдтэй холбоотой танин мэдэхүйн мэдээллүүд ба блог
ТҮГЭЭМЭЛ АСУУЛТ, ХАРИУЛТ
Бүтээгдэхүүнүүдтэй холбоотой түгээмэл асуулт хариултууд
0
ТҮГЭЭМЭЛ АСУУЛТ, ХАРИУЛТ
ЗӨВ МОДОН ШАЛ СОНГОХ
Модон шалны давуу тал юу вэ?
Модон шал нь бусад шалнаас олон талаар давуу талтай. Нэгт шаланд орж байгаа бүх мод Хойд Америкаас ирдэг. Хойд Америкт модны нөхөн сэргээлт маш сайн хөгжсөн ба байгаль орчинд үзүүлэх нөлөөг хамгийн бага байхад анхаардаг. Хоёрт сайн чанарын модон шалыг хэдэн арван жил, зөв арчилж чадвал үе дамжин хэрэглэх боломжтой. Хэдий анх авч байх үеийн үнэ өндөр байдаг ч олон жилийн эдэлгээг тооцвол сайн хөрөнгө оруулалт байж чадна. Гуравт хамгийн чухал нь модон шалны үзэмж юм. Орон гэрт өөр ямар ч дизайны элемент модон шал шиг натурал, байгалийн уур амьсгал бүрдүүлж чадахгүй.
Цул модон шал, инженер модон шал болон ламинат шалны ялгаа юу вэ?
Энэ бол олон хүний тавьдаг асуулт. Цул модон шал нь нэг бүхэл модноос бүтдэг. Үйлдвэрлэхэд хялбар тул өртөг багатай. Сул тал нь өргөсөх тусмаа хагарч цуурах аюултай ба дээд тал нь 15мм хүртэл өргөн байхыг зөвлөдөг. Үүнээс өргөн шал хэрэгтэй бол инженер шалны сонголт гарч ирнэ. Ийм шал нь олон үе мод давхарлаж наасан бүтэцтэй байх ба өөр нэг давуу тал нь цаг уурын өөрчлөлтөд тэсвэртэй байдаг. Инженер шалны хамгийн том сул тал бол өндөр үнэтэй. Үүний эсрэгээр хямд үнэтэй шал гарч ирсэн нь ламинат юм. Ламинат нь жинхэнэ мод биш. Модны зургийг цаасан дээр хэвлэн шахмал хавтан дээр нааж хийдэг. Ламинат нь хэдийгээр хямд боловч модон шал шиг удаан хэрэглэж чадахгүй.
Шалны зузаан чухал уу?
Модон шал сонгоход түүний зузаан маш чухал. Үнийн хувьд 9-14мм зузаантай нь хямд байдаг бол 15-19мм нь илүү үнэтэй болдог. Ерөнхийдөө зузаан шалны өнгөлгөө мод нь дагаад зузаан байдаг учир илүү удаан хэрэглэнэ. Нимгэн, зузаан шалны гишгэх үеийн мэдрэмж нь ч өөр байдаг.
Шалны урт, өргөн чухал уу?
Модон шал нь илүү өргөн, урт байх тусмаа залгаас багатай нэг цул мэт гоёмсог харагддаг.
СУУРИЛУУЛАХ БОЛОН ТЕХНИКИЙН ҮЗҮҮЛЭЛТҮҮД
Модон шал суулгах үед онцгойлон анхаарах зүйл бий юу?
Хэрэглэгч нар CRAFT шалыг угсрахад маш амархан бөгөөд хаягдал бага гарч байсан талаар сэтгэгдлээ хэлдэг. Нэг анхаарах зүйл нь шалыг ижил урттай суулгахаас зайлсхийх хэрэгтэй. 240см урттай CRAFT шал нь үйлдвэрээс 30-240см өөр өөр урттайгаар хайрцаглагдаж ирдэг. Суулгах үедээ үзүүрээс бага хэмжээгээр тайрахыг бид зөвлөдөг ба ингэснээр олон давтагдсан хээ гарахаас сэргийлнэ.
Шалны халаалт дээр суулгахад анхаарах зүйл бий юу?
Шалны халаалт дээр суулгахад ямар нэгэн асуудал байхгүй. Үйлдвэрээс гаргасан суулгах зааврын дагуу ажиллахыг зөвлөдөг.
Формальдегид агууламж яагаад чухал вэ?
Формальдегид нь хорт хавдар үүсгэдэг химийн бодис ба барилгын материалд өргөн агуулагддаг. Сүүлийн үед АНУ, Япон зэрэг зарим улсууд модны цавуунд анхаарлаа хандуулж нарийн шаардлага тавьж эхэлсэн. CRAFT нь өөрийн бүтээгдэхүүнд маш нарийн хяналт тавьдаг ба хамгийн сайн чанарын формальдегид агуулаагүй цавуу ашигладаг билээ.
АРЧИЛГАА, ҮЙЛЧИЛГЭЭ
CRAFT шалыг хэрхэн цэвэрлэх вэ?
CRAFT шал нь бат бөх, цэвэрлэхэд хялбар маш сайн чанарын хамгаалалтын гадаргатай. Энгийн цэвэрлэгээг 2 аргаар хийж болно. Шалыг тогтмол шүүрдэх эсвэл соруулах нь шалны эдэлгээг уртасгадаг. Учир нь жижиг хэмжээтэй хог хаягдал нь гадаргууг зурж, өнгөлгөөг гэмтээж байдаг. Мөн өдөр тутмын хувцас нь шалыг тоос болгодог болохоор тусгай зориулалтын цэвэрлэгээний бодис хэрэглэж болно.
Модон шал суулгасны дараа гэртээ агаар чийгшүүлэгч ажиллуулж болох уу?
Чийгээс гадна хэт хуурай агаар нь модны насжилтад муугаар нөлөөлдөг. Хэрэв өрөөний агаарын чийгшил 30%-с бага байдаг бол агаар чийгшүүлэгч ажиллуулах шаардлагатай. Чийгшил нь байршил болоод улирлаас хамаараад байнга өөрчлөгдөж байдаг учир агаар чийгшүүлэгч ашиглах эсэхээ нөхцөл байдалд нь тохируулах хэрэгтэй.
CRAFT шаланд ямар бүтээгдэхүүн хэрэглэж болохгүй вэ?
Доорх бүтээгдэхүүнийг CRAFT модон шаланд хэрэглэхийг хориглоно. Үүнд: угаалгын бодис, тос, вакс, өнгөлөгч, цайруулагч, цууны хүчил, гүн цэвэрлэгч г.м. Эдгээр бүтээгдэхүүн нь шалны гадаргууг гэмтээх эсвэл эргэж арилахгүй толбо үлдээнэ.
Уурын цэвэрлэгч CRAFT шаланд ашиглаж болох уу?
Үгүй. Уурын цэвэрлэгчийг ямар ч төрлийн модон шаланд хэрэглэж болохгүй. Халуун бөгөөд даралттай чийг нь модыг хүчтэй гэмтээнэ. Мөн хэт нойтон алчуураар цэвэрлэхийг хориглодог.
Хүнд зүйл унагаад шалаа гэмтээсэн юм. Үүнийг засаж болох уу?
Шалан дээр үүссэн сэвийг засаж болохгүй. Харин тухайн гэмтсэн банзыг сольж болно.